Хээл хахуулийн хэрэгтэнд 300 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Хээл хахуулийн хэрэгтэнд 300 жилийн ял оноожээ

АНУ-ын Иллиноис мужийн захирагч асан Род Благожевич Барак Обамагийн Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө эзэмшиж байсан Сенатын гишүүний суудлыг худалдахыг оролдсон хэрэгт буруутай нь тогтоогджээ. Чикаго дахь Холбооны шүүхийн хоёр дахь шатны шүүх хурлаар Благожевичийг  хээл хахуулийн 17 хэрэгт буруутайг тогтоожээ. Түүнийг дээрх хэргүүдээс гадна эмнэлгийн удирдлагуудаас буяны сан байгуулах нэрийдлээр мөнгө авсан хэмээн буруутгаж байна.

Ардчилсан намын гишүүн Благожевичийг 2008 онд баривчилж, бүрэн эрхийг нь түтгэлзүүлсэн юм. Благожевич мөрдөн байцаалтын үеэр худал мэдүүлэг өгч байсан нь тогтоогджээ. Буруутай нь нотлогдсон дээрх гэмт хэргийнхээ төлөө Благожевич нийт 300 жил  шоронд хоригдох  ял сонсох болж байгаа юм. Түүнд шүүх ялыг уншиж өгсний дараа "Гэртээ очиж охиддоо баяртай гэж хэлмээр, бүх зүйлсийг эхнээс нь цэгцэлмээр байна гэхээс өөр хэлэх үг үлдсэнгүй” гэжээ. Тэрбээр Холбооны шүүхэд татагдаж буй Иллиноисын хоёр дахь захирагч юм. Тус мужийн өмнөх амбан захирагч Жорж Райан Холбооны шоронд хоригдож байгаа ажээ. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж