
Ардчилсан намын гишүүн Благожевичийг 2008 онд баривчилж, бүрэн эрхийг нь түтгэлзүүлсэн юм. Благожевич мөрдөн байцаалтын үеэр худал мэдүүлэг өгч байсан нь тогтоогджээ. Буруутай нь нотлогдсон дээрх гэмт хэргийнхээ төлөө Благожевич нийт 300 жил шоронд хоригдох ял сонсох болж байгаа юм. Түүнд шүүх ялыг уншиж өгсний дараа "Гэртээ очиж охиддоо баяртай гэж хэлмээр, бүх зүйлсийг эхнээс нь цэгцэлмээр байна гэхээс өөр хэлэх үг үлдсэнгүй” гэжээ. Тэрбээр Холбооны шүүхэд татагдаж буй Иллиноисын хоёр дахь захирагч юм. Тус мужийн өмнөх амбан захирагч Жорж Райан Холбооны шоронд хоригдож байгаа ажээ.
Н.Энх