Герман улсад зургадугаар сарын 26-нд эхэлсэн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн
дэлхийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн өндөрлөлөө.
Өчигдөр Франкфурт хотын “Ойн цэнгэлдэх”-д болсон финалын тоглолтод Японы
шигшээ баг АНУ-ын багийг торгуулийн цохилтоор буулган авснаар дэлхийн
аваргын цом өргөсөн анхны Ази тивийн баг болсон юм.