Эмч нар Үндсэн хуулийн цэцэд хандана

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Эмч нар Үндсэн хуулийн цэцэд хандана

Өнгөрсөн долоо хоногт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрүүл мэндийн тухай хуулийн талаар мэдээлэл хийн тус хуулийг санаачлагчдыг халз ярилцлагад урьсан билээ. Харин өчигдөр болсон тус халз ярилцлагад оролцох санал илгээсэн хууль санаачлагчдаас УИХ-ын гишүүн Д.Очирбат хурал давхацсан гэсэн шалтгаанаар өөрийн хуулийн зөвлөх О.Баярааг явуулж, бусад төлөөлөгч ирсэнгүй. Уг хурлаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар Эрүүл мэндийн тухай хуулийн талаарх үзэл бодлын зөрүүтэй байр сууриа харилцан ярилцаж, үүсээд буй нөхцөл байдалд дүгнэлт хийж, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор төлөвлөсөн энэхүү уулзалтад ирээгүй шалтгааныг хууль санаачлагчид “хуудуутай хууль батлуулснаа хүлээн зөвшөөрлөө” гэж ойлгож, бидэнтэй уулзах нүүр байхгүй юм байна” хэмээв. Цаашид эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид болон Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон бусад орны эрүүл мэндийн хуулиудтай харьцуулан судалгаа хийж, энэ салбарын мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулахаар боллоо. Мөн тус асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж, тэмцлээ үргэлжлүүлэхээ тэд мэдэгдсэн юм.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж