Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжинэ


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах чадвар, тэдний эдийн засаг, нийгэм дэх оролцоо, иргэний эрх, үүргээ эдлэх хүсэл эрмэлзэлийг нийгэмд таниулах зорилготой “ASIA TRY” нэртэй олон улсын 10 хоногийн аялал Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдаж байна.
Япон, Солонгос, Тайвань, Камбоджи, Балба, Пакистан, Монголын нийт 80 тэргэнцэртэй иргэд оролцож, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх гэсэн чиглэлээр явагдаж буй уг аялал нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хараат бус амьдрах чадварыг сурталчилахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан саадгүй орчинг бий болгохыг оролцогчид аялалын нээлтийн үеэр уриалсан байна. Монгол улсад 130 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн тоо бий. Гэсэн ч эдгээр хүмүүсийн эрх ашиг, тэдний талаарх нийгмийн ойлголт , хандлага хараахан зөв төлөвшиж чадаагүйгээс үүдэн тэдэнд бие даан амьдрах, нийгэмших, хөдөлмөр эрхлэх боломж бололцоо тэр болгон байдаггүйг аялалыг зохион байгуулагчдын нэг болон Түгээмэл Хөгжил ТББ-ын хамт олон хэлж байв.

Мөн тус аяныг хувийн хэвшлийн томоохон байгууллагууд болох ХасЛизинг, ХасБанк, Тэнгэр Даатгал нар дэмжиж ажиллаж байгаа бөгөөд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бие даан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор хийж байгаа ажил, санал санаачлагаа танилцуулсан юм. Жишээ нь тус аялалын ивээн тэгтэгчдийн нэг болох ХасБанк нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлийн гишүүнийхээ хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэдийн гүйцэтгэж болох ажлын байрыг бий болгосон ба тэдэнд үйлчлэх ээлтэй орчин, нөхцөлийг бий болгох тал дээр анхааран ажилладаг тухайгаа ярьж байсан юм. Үнэхээр ч одоогийн байдлаар манай үйлчилгээний байгуулгуудаас ХасБанкны төв байр л тэргэнцэртэй болон хараагүй иргэдэд зориулсан зам, барилгатай юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж