Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах чадвар, тэдний эдийн засаг, нийгэм дэх оролцоо, иргэний эрх, үүргээ эдлэх хүсэл эрмэлзэлийг нийгэмд таниулах зорилготой “ASIA TRY” нэртэй олон улсын 10 хоногийн аялал Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдаж байна.
Мөн тус аяныг хувийн хэвшлийн томоохон байгууллагууд болох ХасЛизинг, ХасБанк, Тэнгэр Даатгал нар дэмжиж ажиллаж байгаа бөгөөд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бие даан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор хийж байгаа ажил, санал санаачлагаа танилцуулсан юм. Жишээ нь тус аялалын ивээн тэгтэгчдийн нэг болох ХасБанк нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлийн гишүүнийхээ хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэдийн гүйцэтгэж болох ажлын байрыг бий болгосон ба тэдэнд үйлчлэх ээлтэй орчин, нөхцөлийг бий болгох тал дээр анхааран ажилладаг тухайгаа ярьж байсан юм. Үнэхээр ч одоогийн байдлаар манай үйлчилгээний байгуулгуудаас ХасБанкны төв байр л тэргэнцэртэй болон хараагүй иргэдэд зориулсан зам, барилгатай юм байна.