Чөлөөтийнхөн номын дуу сонслоо

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн номын дуу сонслоо

ОУОХ болон Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /ФИЛА/ хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монголын үндэсний олимпийн хороо, Монголын чөлөөт бөхийн холбооноос хамтран дасгалжуулагчдын сургалт семинар зохион байгуулсан билээ. Чөлөөт бөхийн дасгалжуулагчдын хамрагдсан олон улсын сургалтын хаалтын ажиллагаа өнөөдөр МҮОХ-ны байранд болж байна.
ФИЛА-гаас батласан хөтөлбөрөөр явагдсан энэхүү семинар нь Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын ур чадвар, мэдлэгийг дэлхийн хэмжээнд хүргэх, дасгалжуулагчидын онолын мэдлэг, практик дадлыг олон улсын түвшинд байлгахад чиглэсэн чухал арга хэмжээ болсон гэж Зохион байгуулагчид дүгнэж байна. Семинарыг ФИЛА-гийн лицензтэй дасгалжуулагч, Болгар улсын иргэн Иван Цонов удирдсан бөгөөд тэрбээр Сөүлийн олимпийн наадмын мөнгөн медальт, 1992 оны европийн аварга тамирчин юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж