
ФИЛА-гаас батласан хөтөлбөрөөр явагдсан энэхүү семинар нь Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын ур чадвар, мэдлэгийг дэлхийн хэмжээнд хүргэх, дасгалжуулагчидын онолын мэдлэг, практик дадлыг олон улсын түвшинд байлгахад чиглэсэн чухал арга хэмжээ болсон гэж Зохион байгуулагчид дүгнэж байна. Семинарыг ФИЛА-гийн лицензтэй дасгалжуулагч, Болгар улсын иргэн Иван Цонов удирдсан бөгөөд тэрбээр Сөүлийн олимпийн наадмын мөнгөн медальт, 1992 оны европийн аварга тамирчин юм.
Б.Энх