Дэвид Уэст ялагч байхыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Дэвид Уэст ялагч байхыг хүсч байна

Дэвид Уэст үлдсэн нэг жилийн гэрээгээ эрхийн дагуу цуцалж, долдугаар сарын нэгэн гэхэд чөлөөт агент болох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Магадгүй ингэснээр тэр дахин Нью Орлеанс Хорнэтс багийн өмсгөлийг хамгийн сүүлчийн удаа өмссөн байж болох юм. Уэст хэрэв чөлөөт агент болвол энэ зуны хамгийн эрэлттэй тоглогчдын нэг байх нь гарцаагүй. 7,5 сая долларын гэрээнээс татгалзаж байгаа гэдгийг түүний төлөөлөгч Ланс Яанг Нью Орлеанс багийн ерөнхий менежер Дэлл Дэпмст даваа гарагийн өглөө мэдэгджээ.

Түүнийг авах магадлал өндөртэй, одоо байгаа бүрэлдэхүүн дээрээ нэмэх боломжит цалингийн цэстэй хоёр баг байгаа нь Индиана Пэйсирс, Нью Жерси Нэтс юм. энэ хоёр баг ч Уэстийг ихээр сонирхож байгаа болохыг албаны эх сурвалж мэдээлжээ. Уэст өөрөө Нью Жерсид өсөж төрсөн. Тэгэхээр магадгүй Дэронийг багтаа авч үлдэх сүүлчийн боломж нь Уэст Нэтсд орох явдал байж болох ч Индианад түүн шиг туршлагатай, тэгээд оноо түүх чадвар өндөртэй тоглогч юу юунаас илүү хэрэгтэй гэдгийг плэйофф батлан харуулсан.

Дэвид ялагч байхыг хүсч байгаа, Нью Орлеанст эсвэл өөр хаана ч байсан тэр ганцхан үүнийг л хүсч байгаа гэж төлөөлөгч Яанг нь Яахуу Спортс хэлжээ. Тэр Хорнэтсд дуртай, гэвч  түүний байх ёстой хамгийн тохиромжтой газрыг олох болно гэж хэлсэн нь дахин Хорнэтсийн бүрэлдэхүүнд тоглохыг хүсэхгүй байгааг илэрхийлж буй хэрэг юм. Одоо 31 настай довтлогчийн өвдөгний гэмтлийг эмч нар 11-р сарын нэгэн гэхэд бүрэн эдгэрнэ гэж үзэж байгаа бөгөөд тиймээс багууд түүнийг эрсдэлтэй гэж харахгүй байгаа ажээ. Хэрэв Дэвид Уэст өөр багт очвол ганц л зүйл тодорхой болох болно. Тэр нь Крис Полийн солилцоо ирэх улирлын дундуур явагдана. Хорнэтс баг өөрөө үүнийг хүсэх болно.

                                        Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж