
Түүнийг авах магадлал өндөртэй, одоо байгаа бүрэлдэхүүн дээрээ нэмэх боломжит цалингийн цэстэй хоёр баг байгаа нь Индиана Пэйсирс, Нью Жерси Нэтс юм. энэ хоёр баг ч Уэстийг ихээр сонирхож байгаа болохыг албаны эх сурвалж мэдээлжээ. Уэст өөрөө Нью Жерсид өсөж төрсөн. Тэгэхээр магадгүй Дэронийг багтаа авч үлдэх сүүлчийн боломж нь Уэст Нэтсд орох явдал байж болох ч Индианад түүн шиг туршлагатай, тэгээд оноо түүх чадвар өндөртэй тоглогч юу юунаас илүү хэрэгтэй гэдгийг плэйофф батлан харуулсан.
Дэвид ялагч байхыг хүсч байгаа, Нью Орлеанст эсвэл өөр хаана ч байсан тэр ганцхан үүнийг л хүсч байгаа гэж төлөөлөгч Яанг нь Яахуу Спортс хэлжээ. Тэр Хорнэтсд дуртай, гэвч түүний байх ёстой хамгийн тохиромжтой газрыг олох болно гэж хэлсэн нь дахин Хорнэтсийн бүрэлдэхүүнд тоглохыг хүсэхгүй байгааг илэрхийлж буй хэрэг юм. Одоо 31 настай довтлогчийн өвдөгний гэмтлийг эмч нар 11-р сарын нэгэн гэхэд бүрэн эдгэрнэ гэж үзэж байгаа бөгөөд тиймээс багууд түүнийг эрсдэлтэй гэж харахгүй байгаа ажээ. Хэрэв Дэвид Уэст өөр багт очвол ганц л зүйл тодорхой болох болно. Тэр нь Крис Полийн солилцоо ирэх улирлын дундуур явагдана. Хорнэтс баг өөрөө үүнийг хүсэх болно.