
Ливийн удирдагч Муаммар Каддафийг өнгөрсөн хоёрдугаар сараас хойш төрийн аппарат, цэргийн хүчийг ард түмний эсрэг турхирч, аллага хүчирхийлэл, мөрдлөгө явуулсан гэж буруутгаж Олон улсын шүүхэд татах болсныг шүүхээс гаргасан мэдэлдэлд өгүүлжээ. Энэ үеэр Ливийн Мисрата хотод шүүхийн шийдвэрийг сонссон босогчид баяртай хүлээн авсан гэнэ.
Харин Ливийн удирдагч Олон улсын шүүхэд өөрийг нь баривчлах эрх байхгүй гэж үзэж байгаа юм. Ливи Олон улсын шүүхийг байгуулсан Ромын гэрээнд гарын үсэг зураагүй учраас тус улсад баривчилгаа явуулах эрхгүй ажээ. Харин Мисрата хотын босогчид Олон улсын шүүхээс гаргасан шийдвэр хурандаа Каддафийн дэглэмийг унахад нөлөөлнө гэж үзэж байгаа юм
.
Гааг дахь Олон улсын шүүхийн шүүгчдэд хурандаа Каддафиг хүн төрөлхтөний эсрэг дайн, улс төрийн хямралд гол буруутайг нотлох хангалттай баримт нотолгоо байгаа ажээ.
Харин дээрх мэдэгдэл гарсны дараа Ливийн хууль зүйн сайд Мохаммед Аль Камод “Энэ бол НАТО-гийн Ливид явуулж буй цэргийн ажиллагааг хаацайлсан, олон улсын зүгээс явуулж буй улс төрийн шахалт, сүрдүүлгийн нэг арга" гэжээ.
Тус улсын гадаад хэргийн дэд сайд Халид Каиим “Олон улсын шүүх, ахлах прокурорын алинд нь ч Ливийн ард иргэдийг шүүж, ёс суртахуун заах эрх байхгүй. Ливийг тайван орхи” гэж мэдэгдсэн байна.