Гурван улсын үзэсгэлэн худалдаа нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Гурван улсын үзэсгэлэн худалдаа нээгдлээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт хил залгаа Монгол  Улс, ОХУ, Хятад гурван орны эдийн засаг, худалдааны хамтарсан үйл ажиллагааны нээлт өчигдөр болжээ. Энэ үеэр томоохон хэмжээний үзэсгэлэн худалдааг Хайлаар дүүрэгт гаргасан байна.

Уг үзэсгэлэн худалдааг Хайлаар дүүргийн Ахмад настан, хүүхэд, залуучуудын соёл спортын төв, Чингис хааны талбай дахь уулзалт цуглааны хоёр танхимд зохион байгуулсан бөгөөд нийт 10 мянган ам.метр талбай эзлүүлжээ. Түүнд Монгол Улс, ОХУ, Хятадын 400 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм байна. Үзэсгэлэн худалдаанд барилгын засал чимэглэлийн материал, электрон бараа, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хөнгөн аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, гоёлын чулуун эдлэл, нарны энергиэр ажиллах тоног төхөөрөмж, автомашин зэргийг үзүүлж байгаа аж. Оролцож буй аж ахуйн нэгжийн тоо, цар талбайгаараа энэ нь гурван улсын худалдааны түүхэн дэх хамгийн том үзэсгэлэн худалдаа болжээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж