
Уг үзэсгэлэн худалдааг Хайлаар дүүргийн Ахмад настан, хүүхэд, залуучуудын соёл спортын төв, Чингис хааны талбай дахь уулзалт цуглааны хоёр танхимд зохион байгуулсан бөгөөд нийт 10 мянган ам.метр талбай эзлүүлжээ. Түүнд Монгол Улс, ОХУ, Хятадын 400 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм байна. Үзэсгэлэн худалдаанд барилгын засал чимэглэлийн материал, электрон бараа, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хөнгөн аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, гоёлын чулуун эдлэл, нарны энергиэр ажиллах тоног төхөөрөмж, автомашин зэргийг үзүүлж байгаа аж. Оролцож буй аж ахуйн нэгжийн тоо, цар талбайгаараа энэ нь гурван улсын худалдааны түүхэн дэх хамгийн том үзэсгэлэн худалдаа болжээ.