
Өнөөдөр УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байна. Гэвч зөвшилцөх ажлын хэсгийнхэн маргаантай асуудлаа эцэслэн шийдсэн эсэхээс энэ нь шалтгаалах юм. УИХ дахь АН, МАН-ын бүлгийн хамтарсан зөвшилцөх ажлын хэсгийнхэн аль альдаа ялимгүй буулт хийж, өөр гарц хувилбар хайж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ байр суурийн зөрүү хол байгааг хоёр бүлгийн дарга нар хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Д.ОЮУН