
Холливуудын нэрт найруулагч Tim Burton-ны ээлжит бүтээл “Алиса гайхамшгийн оронд” үлгэрийн кино өчигдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийх ёстой байсан ч хойшлуулж, энэ сарын 24-нд нээлтээ хийх болсон байна. “Алиса гайхамшгийн оронд” кино нь дэлхий дахинд нээлтээ хийснээс хойш өнөөдрийг хүртэл нийт $324,015,000 ам.долларын ашиг, орлого олоод байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд $3,100,000 ам.долларын ашиг олж, Box Office-ын жагсаалтын есдүгээрт бичигдээд байна. Тус киноны гол дүрд жүжигчин Johnny Depp, Anne Hathaway нар хамтран тоглосон юм.
М.Дөл