Мадонна залуу амрагтайгаа эвлэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Мадонна залуу амрагтайгаа эвлэрчээ

Поп
дуучин Мадонна Парисын нэгэн шөнийн клубын DJ  шинэ амрагтайгаа дахин
эвлэрсэн гэнэ. 52 настай дуучин Мадонна Франц гаралтай хип хоп бүжигчин
Брахим Зайбатаас салсан талаар өнгөрсөн тавдугаар сард хэвлэлээр шуугих
болсон билээ. Насны зөрүүтэй амрагууд Парис, Лондон хотуудаар хамтдаа
аялж яваа гэнэ. Тэднийг өнгөрсөн бямба гаригт Парисын  нэгэн клубт
хамтдаа байхыг нь паппараци ангуучид олж харсан ажээ. Лалын шашинт гэр
бүлээс гаралтай Брахимын гэр бүл поп дуучныг хүлээн зөвшөөрөөгүй нь
тэдний салалтын шалтгаан байсан гэнэ.  Харин DJ залуугийнм нэгэн найзын
ярьснаар бол “Тэдний харилцаа бүтэхгүй  гэдэг нь олон зүйлээс харагдсан
тул тэд бараг уулзахаа больсон” байжээ.  Брахим ч ээждээ  “Би Нью Йоркт
шинэ найз бүсгүйтэй болсон” гэж утсаар хэлсэн аж. Гэвч  энэ бүхний дараа
алдарт поп дуучин нялх амрагтайгаа дахин уулзаж, гэрэл зурагчдын дуранд
өртөхөөс ч айлгүй хамтдаа гадуур зугаалах болсон гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж