Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Реалити шоуны од Ким Кардашианыг хамгийн төгс галбиртай бүсгүй гэдэг. Тэрбээр саяхан жинхэнэ төгс галбиртай гэдгээ нотолсон ажээ. Түүний өгзөг жинхэнэ биш, силиконы гайхамшиг гэж  шүүмжлэн ярьдаг хүмүүст хариу болгож тэрбээр хэт ягаан туяаны аппаратанд орж, зургийг нь нэвтрүүлгээр харуулсан гэнэ. Шоу нэвтрүүлэгт бүсгүй хувийн эмчээ урин оролцуулж, хэт ягаан туяаны аппаратаар авсан зургийг үзэгчдэд үзүүлэхийг хүссэн ажээ.

Тэрбээр шоу нэвтрүүлгийг эхлүүлэхийн өмнө “Өнөөдөр би та бүхэнд миний өгзөг жинхэнэ гэдгийг хэт ягаан туяаны аппаратаар  нотлон харуулах болно. Хэдийгээр энэ үйлдэл солиотой юм шиг санагдаж болох ч хоосон цуурхлыг дарахын тулд ийм алхам хийхээр зориглож байна” гэжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж