Өмнөд Солонгосын эрэгт далайн шуурга дэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын эрэгт далайн шуурга дэгджээ

Өнгөрсөн амралтын өдөр Өмнөд Солонгосын баруун эрэгт дэгдсэн далайн хар шуурганы улмаас  есөн хүн сураггүй алга болсон талаар БНСУ-ын Онцгой байдлын агентлаг мэдээлжээ. Тус улсын баруун эргийн нутгийг бүхэлд нь хамарсан далайн шуурганы  үеэр алга болсон тэдгээр хүмүүсийн дунд гурван настай нялх хүүхэд байсан гэнэ. Далайн шуурганы дараах хүчтэй аадар борооны улмаас газар тариалангийн бүс нутаг үерийн аюулд ороод байгаа гэнэ. Эрэг орчмын усан боомтуудыг байгалийн аюултай үзэгдлийн улмаас түр хаасан гэж  Өмнөд Солонгосын  онцгой байдлын агентлагаас мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын баруун эргийн Кесонг, Хэжү зэрэг хотыг дайран өнгөрсөн далайн шуурган Умард Солонгосыг чиглэсэн гэж  тус улсын төв мэдээллийн агентлагийн цаг агаарын мэдээгээр мэдээлсэн байна.

Далайн шуурганы учруулсан хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд шуурганд өртөж  эвдэрч сүйрсэн байшин барилгуудыг засах ажил эхэлж, түр хаасан олон нийтийн үйлчилгээний газруудыг нээжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж