О.Гүндэгмаа нягтлан бодогч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа нягтлан бодогч боллоо

Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,
Гавьяат тамирчин О.Гүндэгмаа өнөөдөр хонхны баяраа тэмдэглэлээ.
Хөдөлмөрийн баатар маань өнөөдөр МУИС-ийн харьяа Худалдаа, үйлдвэрлэлийн
дээд сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр төгсч, ангийнхантайгаа ромбо,
дипломоо гардан, хонхны баярын сэтгэл гэгэлзүүлсэн өдрийг хамтдаа
тэмдэглэж байна. Түүний сэтгэгдлийг бид хуваалцсан юм.

О.Гүндэгмаа:

-Миний
хувьд их сайхан өдөр болж байна. Хонхны баяр ийм сайхан сэтгэгдэл
төрүүлж, сэтгэл хөдөлгөдгийг бараг мартсан байна шүү  /инээв/. Худалдаа,
үйлдвэрлэлийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсч байна.
Хамт суралцсан ангийнхандаа, сургуулийнхаа хамт олон, багш нартаа баярын
мэнд хүргээд, баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Манай Худалдаа,
үйлдвэрлэлийн дээд сургуулиас улс төр, эдийн засаг, худалдааны салбарын
маш олон лидерүүд төрж гарсан байдаг. Сүүлийн жилүүдэд спортынхон ч бас
манай сургуульд суралцах нь элбэг болсон байна. Миний хувьд Бээжингийн
олимпийн дараагаас энэ сургуулиа сонгож, суралцсан. Би байнга спортоор
хичээллээд байхгүй шүү дээ. Өмнө нь би ҮБТДС-ийг багш, дасгалжуулагч
мэргэжлээр төгсч байсан. Энэ удаа хоёр дахь мэргэжлээ эзэмшиж байна.
Спортынхон хэчнээн цаг зав багатай байдаг ч мэргэжил, боловсролдоо
анхаарах хэрэгтэй гэж боддог. Бидэнд спортын амжилтаас гадна ажил
хөдөлмөр эрхэлж , нийгэмд өөрсдийн гэсэн үүрэг оролцоогоо оруулах нь
чухал шүү дээ. Тэр утгаараа Бээжингийн олимпийн дараа бэлтгэл сургуулилт
арай бага байсан цаг хугацааг ашиглаад нягтлан бодох бүртгэлийн
мэргэжил эзэмшлээ. Их сайхан санагдаж байна.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж