Долоон найруулагч долоон клип хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Долоон найруулагч долоон клип хийнэ

Энэ долоо хоногийн пүрэв гаригаас эхлэн “B.” телевиз “Eagle” телевизээр нэгэн зэрэг шинэхэн долоон клип гарна. Үзэгчдийн хүртээл болсон “Холливуудад зорчих тасалбар” реалити шоуны оролцогч долоон найруулагч энэ долоо хоногийн даалгаварт клип хийх юм байна. Тэд шүүгчдийн бэлтгэсэн  сугалаагаар өөрсдийн хийх клипээ сугалж, ажилдаа хэдийнэ оржээ. “ТВ-9” телевизийн найруулагч Пүрэвжав дуучин Түмэн-Өлзийгийн “Даяар амгалан” дуунд, “Red line” найруулагч Өсөхбаяр соёлын тэргүүний ажилтан дуучин Баттулга охинтойгоо хамтран дуулсан “Гацуурхан” дуунд, “A-Artist” найруулагч Алтантуяа дуучин Солонго “Хайрын түүх” дуунд, “Next star” найруулагч Ариунцог охидын “Honey moon” хамтлагийн “Хайр сэтгэл” дуунд, “House design” найруулагч Билгүүн дуучин Түмэн-Өлзийгийн ардын дуунд, “JIM” найруулагч Баасанжав дуучин Түмэн-Өлзийгийн “Цэцэгчний хүслэн” дуунд, “V.I.P” найруулагч Төрбат “Зөвхөн чиний төлөө” дуунд клип хийн өрсөлдөх  юм байна.
Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж