С.Жавхлангийн гэргий урлагтаа ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

С.Жавхлангийн гэргий урлагтаа ирнэ

Нийтийн дууны ханхүү С.Жавхлангийн гэргий, уртын дууч Г.Эрдэнэчимэг  “Шуранхай” хамтлагтаа эргэн орж байгаа бололтой. Дуучин Г.Эрдэнэчимэгийг С.Жавхлантай хамтын амьдрал эхлүүлж, бяцхан охинтой болсноос хойш хамтлагаасаа гарч байгаа гэх мэдээлэл олны дунд тархсан юм. Харин энэ яриаг тус хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа няцааж байна. Ирэх долдугаар сард бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа дуучин Д.Үүрийнтуяа өөрийнх нь шинэ тоглолтод “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэг оролцоно. Өөрөөр хэлбэл, “Шуранхай”-гийн бүсгүйчүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглах болно хэмээн өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Тэгэхээр дуучин С.Жавхлангийн гал голомтыг сахих болсноосоо хойш олны өмнө гараагүй байгаа авьяаслаг дуучин бүсгүй тун удахгүй уран бүтээлдээ орж, уртын дууны шуранхайг уянгалуулж эхлэх нь ээ.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж