Вэнь Зябао Британитай гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Вэнь Зябао Британитай гэрээ байгуулна

Их Британи болон Хятад улсууд нэг тэрбум фунт стерлингийн өртөг бүхий худалдааны гэрээ байгуулах гэж байна. Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао Их Британид хийж буй гурван өдрийн айлчлалынхаа хүрээнд тус улсаас импортолж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ням гаригт тэрээр Их Британи дахь Шанхайн өмчит “MG” автомашины үйлдвэрээр зочлох үедээ хүний эрхийн төлөөх эсэргүүцлийн жагсаалтай тулгарсан байна. Үүний дараа ноён Вэнь Их Британийн Ерөнхий сайдтай уулзаж, тус улсын бизнесийг дэмжихийн тулд илүү их ажлын байр, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдэж, худалдааны гэрээ байгуулах тал дээр санал нэгдсэн байна. Талуудын энэ удаа байгуулах гэрээ нь Хятадын алслагдсан хотуудад барилга байшин, хот төлөвлөлт, судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудлаар Их Британийн компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэгдэж байгаа аж. Түүнчлэн гэрээний хүрээнд Их Британийн гахай, шувууны аж ахуйчид Хятад руу бүтээгдэхүүн экспортлох боломжтой болох юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж