Хүүхдийг тэсрэх бөмбөг тээгч болгожээ

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Хүүхдийг тэсрэх бөмбөг тээгч болгожээ

Найман настай охиныг амиа золиослогч бөмбөг дэлбэлэгч болгон цагдаагийн газрыг дэлбэлэхийг оролдсон хэрэг Афганистанд гарчээ. Тус улсын дотоод хэргийн яамнаас мэдээлснээр босогчид охины биед тэсрэх бөмбөг зүүж, цагдаагийн газрын үүдэнд очиход нь дэлбэлсэн байна. Афганистаны Урузган хотын цагдаагийн газрын орчим болсон дэлбэрэлтэд охин өөрөө амь үрэгджээ. Дэлбэрэлт тус улсын зүүн хэсэгт эмнэлгийг дэлбэлж, 38 хүний амь насыг хөнөөсөн хэргээс хойш нэг хоногийн дараа болсон юм. Дэлбэрэлтийн үеэр олон арван хүн шархадсаны дотор жирэмсэн болон настай иргэд байсан гэнэ.

Урузганд болсон дэлбэрэлтийг тус улсын дотоод хэргийн яам  яахаас ч буцахгүй гэмт этгээдүүдийн хийсэн адан хядах үйл ажиллагаа гэж үзжээ.

Дэлбэрэлт болсон газар нь тус улсын  алслагдсан бөглүү газруудын нэг бөгөөд хэргийн талаарх мэдээлэл хомс байгаа ажээ. Амиа золиослон бөмбөг дэлбэлэгч охиныг цагдаа нар хэргийн газраас олж  оршуулсан байна. Охины биед тэсрэх бөмбөг зүүсэн алан хядагчид бөмбөгийг алсаас удирдаж байсан бөгөөд цагдаагийн газрын ойр очиход нь дэлбэлсэн байна.  Охин дэлбэрэлт болсон газраас холгүй сууринд амьдардаг байсныг цагдаа нар тогтоожээ. Афганистанд босогчид хүүхэд эмэгтэйчүүдийг амиа золиослогч болгон ашиглах арга маш нарийсч байгааг цагдаа нар мэдээлжээ. Гэвч Талибанчууд хүүхдүүдийг амиа золиослогч болгож байгааг үгүйсгэсээр байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж