Урузганд болсон дэлбэрэлтийг тус улсын дотоод хэргийн яам яахаас ч буцахгүй гэмт этгээдүүдийн хийсэн адан хядах үйл ажиллагаа гэж үзжээ.
Дэлбэрэлт болсон газар нь тус улсын алслагдсан бөглүү газруудын нэг бөгөөд хэргийн талаарх мэдээлэл хомс байгаа ажээ. Амиа золиослон бөмбөг дэлбэлэгч охиныг цагдаа нар хэргийн газраас олж оршуулсан байна. Охины биед тэсрэх бөмбөг зүүсэн алан хядагчид бөмбөгийг алсаас удирдаж байсан бөгөөд цагдаагийн газрын ойр очиход нь дэлбэлсэн байна. Охин дэлбэрэлт болсон газраас холгүй сууринд амьдардаг байсныг цагдаа нар тогтоожээ. Афганистанд босогчид хүүхэд эмэгтэйчүүдийг амиа золиослогч болгон ашиглах арга маш нарийсч байгааг цагдаа нар мэдээлжээ. Гэвч Талибанчууд хүүхдүүдийг амиа золиослогч болгож байгааг үгүйсгэсээр байгаа юм.