Поп хатагтай Д.Алтанхуягийн фэн болов

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Поп хатагтай Д.Алтанхуягийн фэн болов

Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа балетчин Д.Алтанхуягийн фэн болов. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт дахин зочиллоо. Д.Алтанхуяг болон таван тивийн топ хэмээх тодотголтой балетчдын тоглолтыг үзэхээр ирсэн нь энэ аж. Өнгөрсөн удаад поп хатагтай “Хунт нуур” балетыг үзэж байсан юм. Хар торон цамц, хар өмдөөр гоёсон поп хатагтай Б.Сарантуяа гуравдугаар эгнээнд сууж, “Night of Ballet” гала тоглолтыг сонирхов.

Мэдээж энэ үдэш бүх бүжигчид театрт цугласан зочдын сэтгэлийг эзэмдсэн. Тэд тэнгэрт дүүлэн нисэх мэт тайзнаа дүүлж байлаа. Яг л өд шиг хөнгөн, салхи шиг хурдтай, давалгаа шиг хүчтэй. Энэ бүхэн поп хатагтайг гайхшруулж чадсан. Тэрбээр хэлэхдээ “Монголд анх удаа ийм сайхан фестиваль болж, гадаадын шилдэг бүжигчдын тоглолтыг үзэж байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв.

М.АНир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж