Ардчилсан намын генсек АНУ-ыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын генсек АНУ-ыг зорилоо

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, намын нарийн бичгийн дарга М.Жадамба, П.Гантулга, Б.Ургамалцэцэг, Ц.Жадамбаа нар өнөөдөр АНУ-ыг зорилоо. Олон улсын Ардчиллын холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 27-29-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо болж байгаа бөгөөд Ардчилсан намын нарийн бичгийн дарга нар уг хуралд оролцохоор явсан байна. Сонирхуулахад дэлхийн 80 гаруй орныг эгнээндээ багтаасан Олон улсын Ардчиллын холбоо нь өмнөх хурлаа 2011 оны хоёрдугаар сард Чехийн Прага хотод хийсэн бөгөөд Монгол Улс энэ оноос эхлэн хоёр жилийн хугацаанд Олон улсын ардчиллын холбоог тэргүүлэх юм. Энэ удаагийн хурлаар гишүүн орнууд өмнөх хурлаас хойш улс орондоо өрнөсөн улстөрийн нөхцөл байдлын талаар илтгэж хэлэлцэх юм байна.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж