Сонгуулийн хуулиар зөвшилцөх ажлын хэсгийн хуралдаан хаалттай болж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сая “Зөвшилцөх ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт хоёр удаа хуралдсан. Хэд хэдэн санал тавьсан. Зөвшилцөлд ахиц гаргахын тулд МАН-ын бүлгээс тодорхой санал тавьсан. Өөр хувилбар ч дэвшүүлсэн. Хоёр тал өөд өөдөөсөө алхахгүй бол болохгүй байна. Ямар ч гэсэн Сонгуулийн хуулийг долдугаар сарын 1 гэхэд батлуулахын төлөө байна” гэж мэдэгдлээ.
Харин тодорхой зөвшилцөлд хүртлээ хоёр тал хэвлэлд мэдээлэл хийхгүй байхаар тохиролцжээ.Шаардлагатай бол УИХ дахь АН, МАН-ын бүлэг Сонгуулийн хуулиар ээлжит бус хуралдаан хийхээр тохирчээ.
Д.ОЮУН