Феликс Штурм аваргын бүсээ хамгааллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Феликс Штурм аваргын бүсээ хамгааллаа

WBA дунд жингийн аваргын бүсээ хамгаалах 10 дахь тулаанаа Феликс Штурм өнгөрөгч бямба гарагт Германы Ланксесс Аренад хийлээ. Энэ удаад Ирландын Маттиү Маклин түүнтэй нударга зөрүүлсэн. Германы Колонье хотод орон нутгийн цагаар бямба гарагийн үдэш энэ тулаан болсон. Штурм мэргэжлийн боксын рингнээ 35 ялж 2 ялагдаж нэг тэнцсэн амжилттай. 35 ялалтынхаа 15-ийг нь тэрээр хүнд цохилтоор буулган авч байсан бол түүний эсрэг тулалдсан Ирланд боксчин Маклин 30 тулаандаа хоёр удаа л ялагдал хүлээсэн шилдгүүдийн нэг юм. жингээр бага зэрэг илүү Маклин давуу байдлаа эрт ашиглан хэд хэдэн цохилтыг хийсэн ч Штурм өөртөө зай гаргаж хариу цохилтуудыг өгч байлаа. Штурмийн хувьд өөрийн эх орондоо дараалан хийж байгаа 14 дэх тулаан нь энэ байсан. Дөрөв болон тавдугаар раундад Маклины толгойд хэд хэдэн хүчтэй цохилтыг хийсэн нь хөгжөөн дэмжигчдийг суудлаас нь босгож чадсан юм. энэ мэтчилэн тулаан 12 үеийн турш өгөө аваатай тун ширүүн өрнөсөн. Ингээд хэн хэн нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авч чадаагүй учраас шүүгчдийн шийдвэрээр ялагчийг тодруулах болсон. Харин гурван шүүгчийн хоёр нь аварга хамгаалж байгаа Штурмд ялалтыг өгсөнөөр тэрээр 2006 оноо 12 дахь дараалсан ялалтаа байгуулан бүсээ хамгаалж үлдлээ. Тулааны дараа Герман эр маргах зүйлгүйгээр би Маклинаас илүү байлаа гэсэн бол, бид дахин удахгүй рингэн дээр уулзалдах болно, би бага зэргийн алдаа гаргалаа. 3 болон дөрөвдүгээр райундад би түүнд хэтэрхий их зайг өглөө гэж ялагдал хүлээсэн Ирланд боксчин хэлжээ.

                                            Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж