Сексийн эрх чөлөө тайлагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Сексийн эрх чөлөө тайлагдлаа

Реклам сурталчилгаа нь цацагдаад нилээдгүй хугацаа өнгөрсөн, нэрнээсээ л үзэгчдийн сонирхлыг татаж хүлээлт бий болгоод байгаа кино өнгөрсөн амралтын өдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ. “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оороо олонд танигдсан Жанчив агсны хүү Жамъяансүрэнгийн зохиолыг нь бичиж, найруулсан анхны кино “Сексийн эрх чөлөө” үзэгчдийн хүртээл болов. Киноны гол дүрүүдэд жүжигчин У.Анхням, А.Баттүшиг, Б.Хулан, Г.Эрхэмбаяр нар тогложээ. Сэтгэхүйн драм, ахуйн драм төрлөөр хийсэн уг киног зөвхөн 16-гаас дээш насныхан үзэх боломжтой. Кино нь өмнөх болон өнөөгийн нийгэмд эзлэх хувь хүний мөн чанар, гэр бүлийн амьдралын аз жаргал, үнэ цэнэ, өнгө мөнгөөр хэрхэн хэмжигдэж байгааг дэлгэн харуулсан ба хайр сэтгэл, дур тачаал, хүн чанарыг хурцаар илэрхийлсэн. Энэ кино нь ихэнх гэр бүлд нийтлэг тохиолдож байдаг ч ил гаргахыг хүсдэггүй эмзэг сэдвийг дэлгэн,  үзсэн хүн бүрийн сэтгэл зүрхэнд үлдэцтэй, амьдралын олон өнгө аяс, мөн чанарыг зөвөөр мэдэрч ялгаж салгаж харахад тустай сургамж өгч чадсанаараа сүүлийн үед гарч байгаа уран бүтээлээс илүү өвөрмөц болжээ. “Х-Түц”-ийн даруухан жүжигчин Б.Хулан нууц амрагийн дүрд тоглож, эротик имижийг өөртөө бүрдүүлсэн У.Анхням эсрэгээрээ даруухан гэргийн дүр бүтээжээ. “Сексийн эрх чөлөө”-г  “Өргөө” “Соёмбо” кино театруудад ирж мэдрээрэй.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж