Гэрэл зургийн шинэ эрин эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Гэрэл зургийн шинэ эрин эхэлнэ

Гэрэл зураг сонирхогчдод зориулан Lytro компани нэгэн шинэ гэрэл зургийн аппаратыг танилцуулах гэж байна. Уг аппарат нь гэрэл зургаа авсаны дараа фокусаа тохируулах боломжийг бүрдүүлж өгсөн хэмээн уг компанийг үүсгэн байгуулагч Ren Ng CNN-д өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Гэрлийн нэвтрэлтийн шинэ технологи дээр суурилан энэхүү аппаратыг зохион бүтээсэн ба 3D зураг ч авах боломжтой аж.

Ren Ng-ийн хэлснээр энэ аппаратын үнэ тийм ч өндөр байхгүй ба ирэх оны эхээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Гэрэл зургийн хөгжилд шинэ эрин авчирна хэмээн амлаж буй энэхүү бүтээгдэхүүний уриа нь “Эхлээд зургаа ав, дараа нь фокусаа тохируул” гэнэ.

Танилцуулга видеог ЭНД дарж үзнэ үү.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж