Нэнэ шигшээ багтаа тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Нэнэ шигшээ багтаа тоглохгүй

Дэнвэр Наггэтс багийн төвийн тоглогч Нэнэ ФИБА Америка Шампионшип буюу Америк тивийн аваргад шигшээ багаа төлөөлөн оролцохгүй гэнэ. Уг нь 2012 оны Лондоны олимпийн эрхийг энэ тэмцээнээс Америк тивийн багууд авах ч тэрээр хувийн шалтгаанаар шигшээ багтаа хүчин зүтгэхээс татгалзаж байгаа ажээ.
Бразилийн сагсан бөмбөгийн холбоо мэдэгдэхдээ өнгөрөгч баасан гарагт Нэнэ шигшээ багтаа тоглохгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнийгээ хувийн болон гэрээт ажлын шалтгаанаар гэж тайлбарласан тухай мэдээлжээ.

Мөн холбоо энэ асуудлыг зөвхөн нэг удаагийн тэмцээнд л оролцохгүй, түүний хүсэлтэд дараа дараагийн тэмцээнүүдэд тоглохгүй талаар ямарваа нэг зүйл байгаагүй гэдгийг мэдэгдсэн байна.

Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн 8-р сарын 30-аас 9-р сарын 11-г дуустал Аргентин улсад зохион байгуулагдана. Нэнэ мөн энэ зун чөлөөт аген болох боломжтой тоглогчдын нэг юм. Тэрээр гэрээгээ эрхийн дагуу цуцалж Дэнвэр Наггэтс багтай урт хугацааны гэрээ хийхийг хүсч байгаа билээ.

Харин энэ үеэр Мемфис Гриззлиес баг өөрийн төвийн тоглогч болох Марк Гасольд гэрээний санал явуулжээ. Долдугаар сарын нэгэнд чөлөөт агент болох Гасоль 15 оноо 11,2 сба 2,2 оновчтой дамжуулалтыг плэйоффт дунджилж, эхний шатанд Сан Антонио Спөрсийг буулган авахад гол ноён нуруу нь болсон. Тиймээс баг нь авч үлдэхийг хүс шинэ гэрээний санал явуулсан болохыг ерөнхий менежер Крис Уоллос хэвлэл мэдээллийнхэнд мэдэгджээ.

                                            Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж