ОАНА-гийн удирдах зөвлөл Улаанбаатарт хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

ОАНА-гийн удирдах зөвлөл Улаанбаатарт хуралдана

Ази, Номхон далайн бүс нутгийн орны мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллага болох \ОАНА\-гийн удирдах зөвлөлийн 33 дугаар хуралдаан зургадугаар сарын 28, 29-нд Улаанбаатар хотод болно. Хуралдаанаар ОАНА-гийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж буй мэдээ, мэдээллийн агуулга, чанарыг сайжруулах, дүрстэй мэдээг өргөжүүлэх, энэ үүднээс техник, технологийн шинэчлэлтийг хамтран шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцэх юм. МОНЦАМЭ агентлаг 1981 онд ОАНА-гийн гишүүнээр элссэн бөгөөд өдөрт арав гаруй мэдээг англи, орос хэлээр орчуулан тус байгууллагад тогтмол нийлүүлдэг аж. Мөн бүс нутгийн 33 орны 42 мэдээллийн агентлагийн эгнээнд багтаж, ОАНА-гийн мэдээллийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан өөр хоорондоо болон дэлхийн бусад улс орны агентлагтай мэдээлэл солилцдог. Түүнчлэн дэлхий даяар түгээж буй мэдээллийн гуравны хоёр хувийг ОАНА-гийн гишүүн агентлагууд бэлтгэн цацаж байна.           
                                            

Э.Энхчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж