Индекс өмнөх долоо хоногийн үзүүлэлтийг давав

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Индекс өмнөх долоо хоногийн үзүүлэлтийг давав

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт үнэт цаасны арилжаа таван удаа явуулж,  52 ХК-ийн  3.7 сая ширхэг хувьцааг гурван тэрбум төгрөгөөр арилжлаа. Топ-20 индекс  19697.92 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос  544.87 нэгжээр буюу 2.8 хувиар өсчээ.

Индексийн сагсад багтах Багануур /9.4 хувь/, Таван толгой /7.1 хувь/,  Шарын гол /3.2 хувь/,  АПУ /1.8 хувь/,  Хөх ган /1.6 хувь/,  Улаанбаатар ЗБ /1.2 хувь/,  Ээрмэл /0.2 хувь/ зэрэг  компанийн үнэт цаасны ханш  өссөн нь  индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ  55.8 тэрбум төгрөгөөр буюу  2.9 хувь  өсч, 1 их наяд 967.1 төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд  Алтандуулга /50.9 хувь/, Монгол нэхмэл /30.2 хувь/,  Тахь-Ко /15.0 хувь/ ханш нь хамгийн  их буурсан үнэт цаасны тоонд Тав /13.9 хувь/, Их барилга /13.3 хувь/, Зоос  гоёл /5.9 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт  52 үнэт цаас арилжигдсанаас  19 үнэт цаасны ханш өсч, 17 үнэт цаасны ханш буурч, 16 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд  Монгол шилтгээн /2.9 сая ширхэг/, БиДиСек /337.2 мянган ширхэг/,  Ремикон /150.6 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Монгол шилтгээн /1.6 тэрбум төгрөг/, БиДиСек /1.2 тэрбум төгрөг/,  Адуунчулуун /33.3 сая төгрөг/ компанийн үнэт  цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж