2008 онд Ахмет Иелдиз 26 настай ижил хүйстэн залууг хүйсээр ялгаварлаж амийг нь бүрэлгэсэн хэрэг Туркэд гарч байсан ба уг залуугийн харамсалтай хэргийг эргэн сөхөх залуус жагсагчдын дунд олон байжээ. Ням гаригт болсон жагсаалын үеэр шашны болон үндэстний цөөнхүүд босч, тэдгээрийн дотор 20 орчим Курдууд ижил хүйстнүүдийн жагсаалд огт хамааралгүй улс төрийн эсрэг жагсагчид руу гал нээснийг цагдаа нар нулимс асгаруулагч хийн тусламжтай зогсоосон байна.
Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах төв Туркийн засгийн газрыг ижил хүйстнүүдтэй төрийн дайсантай харьцаж байгаа мэт харьцлаа хэмээн буруутгаж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд Турк улсад ижил хүйстнүүдийн нийгмийн байр суурь, эрх, тэднийг үзэх үзэл харьцангуй нээлттэй, чөлөөтэй болж байгаа ч, энэ бүгдийг тус улсын ижил хүйстнүүдийн бүлэг хангалттай гэж үзэхгүй байгаа аж.