Альпийн нуруунаас уулчдын цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Альпийн нуруунаас уулчдын цогцос олджээ

Францын Альпийн нуруунаас өнгөрсөн ням гаригт зургаан уулчны цогцос олжээ. Энэ тухай Францын удирдлагууд мэдэгдлээ. Ууланд авирагчдын цогцсыг “Villar d"Arene” тосгоны ойролцоо 2,700 метрийн өндөртэй хавцлаас өөр нэг уулчин олжээ. Тэдгээр цогцсыг нисдэг тэргээр зөөвөрлөж, шүүх эмнэлэгт хүргэсэн ба шинжээчид уулчдыг бямба гаригийн өглөө амиа алдсан болохыг тогтоожээ.

Мэргэжлийн хүмүүс ууланд хүчтэй цас болон хад чулуун нуранги болсны улмаас авирагчид цасанд даруулж амиа алдсан байх магадлалтай хэмээн урьдчилан таамаглаж байгаа аж.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж