Италид суралцахыг хүсэгчдэд зориулав

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Италид суралцахыг хүсэгчдэд зориулав

Нью-Таширо нь Олон улсын оюутан солилцооны байгууллага нь Бээжинд суугаа Итали улсын элчин сайдын яамны дэргэдэх Uni-Italy төвтэй хамтран 6 дахь жилдээ монгол оюутнуудаа Италийн их дээд сургуулиудад  элсүүлэн суралцуулж байгаа туршлагатай.  Одоогийн байдлаар Нийт 150 гаруй оюутан Италийн гадаад хэргийн яамнаас гадаад оюутнуудад олгогддог тэтгэлгийг аван амжилттай суралцаж байна.
Хэрвээ та Итали улсад суралцахыг хүсвэл *Нью-Таширо* Олон  улсын оюутан солилцооны байгууллагад хандсанаараа эхлээд Итали хэлний бэлтгэл курсэд 1 жил хамрагдсаны дараагаар Итали улсын элчин сайдын яаман дээр албан ёсны  шалгалтаа өгөн тэнцсэн оюутнууд Италийн 56 улсын их сургуульд хүссэн мэргэжилээрээ  80-100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах бүрэн боломжтой болох юм.  Эдгээр сургуулиуд дунд Дэлхийн шилдэг 300 европын холбооны шилдэг 100-д багтсан их сургуулиуд байгаагаас гадна оюутнуудад маань олон улсын оюутны виза олгогдсноороо, сурахын хажуугаар 7 хоногт 20 цаг ажиллах, мөн Шенгений 28 оронд зорчих албан ёны эрхтэй болох юм байна.

Өндөр хөгжилтэй ихэнх орнууд боловсролдоо хөрөнгө оруулан хүүхэд залуучуудаа гадаадад өндөр боловсрол эзэмшүүлсэнээрээ амжилтанд хүрсэн байдгийн жишээгээр Монгол орон хөгжлийн гарц дээрээ ирээд байгаа энэ үед юу хэрэг болох вэ гэвэл мөнгө биш, олон улсын стандартыг хангаж чадахуйц хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчин тэргүүн эгнээнд хэрэгтэй. Энэ ч утгаараа монголын хүүхэд залуучууд гадаадад гаран суралцах боломжийг хайх болжээ. Гэтэл хүүхэд залуучууд маань энэ талын  мэдээлэл дутмагаас болж, эх хэл дээрээ бодит мэдээллийг тэр бүр авч чаддаггүйгээсээ болоод энэ боломжоос их бага хэмжээгээр алдаж байдаг. 

Үүнтэй холбогдуулан тус байгууллагаас *Италид суралцацгаая* нэртэй Италийн боловсролын систем, Италийн гадаад хэргийн яамнаас гадаад оюутнуудад олгогддог тэтгэлгийн журам, Итали улсын 56 их сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  багтаасан номыг монгол хэл дээр орчуулан,  Италийн их сургуулиудад суралцах хүсэлтэй  залуучуудын гар дээр  хүргэж байна. Энэхүү орчуулан гаргаж байгаа ном нь тэдэнд асар их оюуны хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэж байна.

Дашрамд сонирхуулахад тус номын нээлт өнөөдөр орой 18 цагт дуурийн театрын 2 давхарт 18 цагаас эхлэх тул сонирхсон хүмүүсийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж