дахь бүлгийн дарга Д.Лүндээжанцан, дэд дарга Д.Дондог нар гэнэт суудлаа
өгөв. Шалтгаан нь Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр АН-ынхан
үгэнд нь орохгүй пропорциональ давамгайлсан холимог тогтолцоог дэмжиж
зөрүүдэлсэнтэй холбоотой. Спикерийн өмнө хоёр намын бүлгийн дарга
нарын хооронд дээрх маргаан өрнөсөн. Гэхдээ тийм ч сүртэй биш. Гэтэл
Д.Лүндээжанцан гэнэт ийм шийдвэр гаргасан юм. “Өө би болилоо, тэгвэл
МАН-ын бүлгийн даргаар өөр хүн ажилладагг юм байгаа биз” хэмээгээд
хаалга савж одов. Тэр дотроо “ Сайханбилэг ээ, тэгвэл чи чаддаг
хүнтэйгээ тэрсэлд мэдэв үү. Хэр удахыг чинь харна даа. Чамайг арай ч
миний эсрэг пээдийнэ гэж бодсонгүй.” гэж бодоод жаахан айлгах гэсэн
байх л даа. Тунирхал ч юм шиг, гоморхол, томорхол ч гэмээр юм шиг..
Гэнэт л халаа, сэлгээ өрнөөд явчихав. Урьдчилаад тохирчихсон байж уу
гэмээр орных нь хүмүүс бэлэн байсан төдийгүй маргаашаас нь л ажилдаа
шууд орлоо. Үүнтэй залгаад баасан гарагт Дээд шүүхээс МАХН-ынханд
нэрийг нь өгчихөв.
МАН-ынхан одоо тэвдүү байна. Толгойных нь өвчин намдаагүй байж. Бүр ч
сэдэрчээ. Хамтрагчийнхаа талаарх Д.Лүндээжанцангийн таамаглал, бодож
эхлүүлсэн үйлдэл талаар болов. Уг нь түүнийхээр болсон бол өөр нам
гэлтгүй өөрийг нь дагаад Ч.Сайханбилэг ч суудлаа өгчих байсан юм.
Тэгсэн бол байдал ингэж хурцдаа ч уу, үгүй ч үү. Гэтэл өнөөх нь мужик
зангаар араас нь дагаад гарахгүй, маанагтаад үлдчихсэн. Олны өмнө
адилхан баахан хэрэлдчихээд эцэст нь нэгийгээ зүгээр л явуулчихдаг
байгаа. Ёстой хүн муутай. Хэрэв тэр араас нь гараад л явчихсан бол
түүний оронд “үгэнд ордог” хүн ирж, МАН-ын бүлгийн шинэ даргатай гар
барих байсан юм. Тэгээд л бүх зүйл OK болно. Ямар ч саад, гацаагүйгээр
Сонгуулийн хуулийг УИХ-аар баталчихгүй юу. Цаг хожих талаас нь
бодсон ч наадам дөхсөн энэ сайхан цагт нэг хоног ч гэсэн үнэ цэнтэй.
Нэг намын бүлгийн дарга нар огцорвол нөгөө намынх нь ч бас цуг унадаг
хүн чанарын жишиг хүртэл тогтох байсан юм. Хойшид ч энэ нь хэрэг болно.
Төлөвлөгөө уг нь ийм байж. Гэвч үүнийг ойлгоогүй Ч.Сайханбилэгээс
болоод бүх юм бүтсэнгүй, одоо бүр өөрөөр эргэчихлээ. Шулуухан хэлэхэд
Д.Лүндээжанцан гишүүнийг тэр л баллачихлаа. Өөдгүй эр. Ер нь хүн
чанарын үнэргүй ийм нөхөр одоо ч огцроход оройтоогүй байна…