Ч.Сайханбилэг ч огцрох хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг ч огцрох хэрэгтэй

Өнгөрсөн долоо хоно­гийн хувьд МАН-ынхан бар­цадтай байлаа. Парламент
дахь бүлгийн дарга Д.Лүндээ­жанцан, дэд дарга Д.Дондог нар гэнэт суудлаа
өгөв. Шалт­гаан нь Сонгуулийн хуу­лийн хэлэлцүүлгийн үеэр АН-ынхан
үгэнд нь орохгүй про­порциональ давамгайлсан холимог тогтолцоог дэмжиж
зө­рүүдэлсэнтэй холбоотой. Спикерийн өмнө хоёр намын бүл­гийн дарга
нарын хооронд дээрх маргаан өрнөсөн. Гэх­дээ тийм ч сүртэй биш. Гэтэл
Д.Лүндээжанцан гэнэт ийм шийдвэр гаргасан юм. “Өө би болилоо, тэгвэл
МАН-ын бүл­гийн даргаар өөр хүн ажилладагг юм байгаа биз” хэмээгээд
хаалга савж одов. Тэр дотроо “ Сайханбилэг ээ, тэгвэл чи чаддаг
хүнтэйгээ тэрсэлд мэдэв үү. Хэр удахыг чинь харна даа. Чамайг арай ч
миний эсрэг пээдийнэ гэж бодсонгүй.” гэж бодоод жаа­хан айлгах гэсэн
байх л даа. Тунирхал ч юм шиг, гомор­хол, томорхол ч гэмээр юм шиг..
Гэнэт л халаа, сэлгээ өрнөөд явчихав. Урьдчилаад то­хирчихсон байж уу
гэмээр орных нь хүмүүс бэлэн бай­сан төдийгүй маргаашаас нь л ажилдаа
шууд орлоо. Үүн­тэй залгаад баасан гарагт Дээд шүүхээс МАХН-ынханд
нэ­рийг нь өгчихөв.

МАН-ынхан одоо тэвдүү байна. Толгойных нь өвчин нам­даагүй байж. Бүр ч
сэ­дэр­чээ. Хамтрагчийнхаа та­лаарх Д.Лүндээжанцангийн таа­маглал, бодож
эхлүүлсэн үйл­дэл талаар болов. Уг нь түүнийхээр болсон бол өөр нам
гэлтгүй өөрийг нь дагаад Ч.Сайханбилэг ч суудлаа өг­чих байсан юм.
Тэгсэн бол байдал ингэж хурцдаа ч уу, үгүй ч үү. Гэтэл өнөөх нь му­жик
зангаар араас нь да­гаад гарахгүй, маанагтаад үлд­чихсэн. Олны өмнө
адилхан баахан хэрэлдчихээд эцэст нь нэгийгээ зүгээр л явуулчихдаг
байгаа. Ёстой хүн муутай. Хэ­рэв тэр араас нь гараад л явчихсан  бол
түүний оронд “үгэнд ордог” хүн ирж, МАН-ын бүлгийн шинэ даргатай гар
барих байсан юм. Тэгээд л бүх зүйл OK болно. Ямар ч саад, гацаагүйгээр
Сонгуу­лийн хуулийг УИХ-аар ба­тал­чихгүй юу. Цаг хожих та­лаас нь
бодсон ч  наадам дөхсөн энэ сайхан цагт нэг хо­ног ч гэсэн үнэ цэнтэй.
Нэг на­мын бүлгийн дарга нар ог­цорвол нөгөө намынх нь ч бас цуг унадаг
хүн чанарын жи­шиг хүртэл тогтох байсан юм. Хойшид ч энэ нь хэрэг болно.
Төлөвлөгөө уг нь ийм байж. Гэвч үүнийг ойлгоогүй Ч.Сай­ханбилэгээс
болоод бүх юм бүтсэнгүй, одоо бүр өөрөөр эргэ­чихлээ. Шулуухан хэлэхэд
Д.Лүндээжанцан  гишүүнийг тэр л баллачихлаа. Өөдгүй эр. Ер нь хүн
чанарын үнэргүй ийм нөхөр одоо ч огцроход орой­тоогүй байна… 

Н.МӨНХТӨВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж