Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ардын намынхны итэл, найдварын оч болон
гялалзаж явна. УИХ-ын ги­шүүн Д.Лүндээжанцан УИХ дахь Ардын намын
бүлгийг удир­даж ча­дахгүй гэдгээ зарлах үед л “Ө.Энх­түвшин энэхүү
суудалд суу­на” гэсэн таамаг “нисч” явсан. Учир нь одоогийн Ардын намын
XXVI Их хурлын өмнөхөн тэрбээр намын даргын албан тушаалд нэрээ
дэв­шүүлж, С.Батболдтой өрсөлдөх зо­риг гаргаж байсан нэгэн. Тиймээс энэ
удаа түүний зоригийг намынх нь нөхөд үнэ­лээ биз. Харин дараа нь
ямархан зориг гаргах бол гэдэг нь сонин байна. “Сонгуулийг пропорциональ
хувил­бар давамгайл­сан тогтолцоогоор явуул­­на” гэсэн  амлалтыг нь
АН-ынхан сануулж, МАН-ыг ша­хаанд оруулсан. “Даарин дээр давс” гэдэг шиг
МАХН хэмээх товч­ло­лыг Н.Энхбаяр тэргүүтэй нөхөд өм­чилсөн энэ хүндхэн
үед бүлгийн даргын албан тушаалд суусан хүн шүү дээ, тэр. Ирэх жилийн
сонгуульд Ар­дын намынхны хувь заяа хаашаа эргэх вэ гэдгийг шийдэх шидэт
дохиур түү­ний гарт байна. УИХ-ын гишүүн Д.Лүн­дээжанцан Ардын на­мын
Удир­дах зөвлөлөөс Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэгт  хатуу байр суурь
ба­римталж байгаа учир зохицуулалт хийж чадахгүй гэдгээ дуулгаад аж­­лаа
хүлээлгэж өг­сөн. Харин түү­ний халааг ав­сан Ө.Энхтүвшин “Ард­чил­сан
намын­ханд тодорхой са­нал тавьсан” хэ­мээн мэдэгдээд бай­гаа. На­мынх
нь Удирдах зөв­лө­лийн шийдвэр чухал ч дохиурыг хааш нь залахаас бүх
зүйл шалтгаална. Ид шид­ гаргаж чадвал Ө.Энх­түвшин гэдэг нэр Ардын
намын түүхэнд мөнхөрч үлдэнэ. Эс бөгөөс…

Р.САРАНГОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж