УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ардын намынхны итэл, найдварын оч болон
гялалзаж явна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ дахь Ардын намын
бүлгийг удирдаж чадахгүй гэдгээ зарлах үед л “Ө.Энхтүвшин энэхүү
суудалд сууна” гэсэн таамаг “нисч” явсан. Учир нь одоогийн Ардын намын
XXVI Их хурлын өмнөхөн тэрбээр намын даргын албан тушаалд нэрээ
дэвшүүлж, С.Батболдтой өрсөлдөх зориг гаргаж байсан нэгэн. Тиймээс энэ
удаа түүний зоригийг намынх нь нөхөд үнэлээ биз. Харин дараа нь
ямархан зориг гаргах бол гэдэг нь сонин байна. “Сонгуулийг пропорциональ
хувилбар давамгайлсан тогтолцоогоор явуулна” гэсэн амлалтыг нь
АН-ынхан сануулж, МАН-ыг шахаанд оруулсан. “Даарин дээр давс” гэдэг шиг
МАХН хэмээх товчлолыг Н.Энхбаяр тэргүүтэй нөхөд өмчилсөн энэ хүндхэн
үед бүлгийн даргын албан тушаалд суусан хүн шүү дээ, тэр. Ирэх жилийн
сонгуульд Ардын намынхны хувь заяа хаашаа эргэх вэ гэдгийг шийдэх шидэт
дохиур түүний гарт байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Ардын намын
Удирдах зөвлөлөөс Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэгт хатуу байр суурь
баримталж байгаа учир зохицуулалт хийж чадахгүй гэдгээ дуулгаад ажлаа
хүлээлгэж өгсөн. Харин түүний халааг авсан Ө.Энхтүвшин “Ардчилсан
намынханд тодорхой санал тавьсан” хэмээн мэдэгдээд байгаа. Намынх
нь Удирдах зөвлөлийн шийдвэр чухал ч дохиурыг хааш нь залахаас бүх
зүйл шалтгаална. Ид шид гаргаж чадвал Ө.Энхтүвшин гэдэг нэр Ардын
намын түүхэнд мөнхөрч үлдэнэ. Эс бөгөөс…

Р.САРАНГОО