Баянхонгорын эмч нар гадаадад амрав

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Баянхонгорын эмч нар гадаадад амрав

Баянхонгор аймгийн бүх сумын эмнэлгийн эрхлэгч нар болон аймгийн төвийн өрхийн эмнэлгийн удирдлагуудаас бүрдсэн 27 эмч, эмнэлгийн ажилтнууд энэ сарын 14-21-нд Сингапур, Малайз улсад аялжээ. Тус аймгаас УИХ-д сонгогдсон Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга тэдний аяллын бүх зардлыг хувиасаа даасан байна. Нийслэлээс алслагдсан аймаг, сумын эмч нар ажлын алжаалаа тайлж, Азийн бар Сингапурт саатан Сентоза арлаар аялж, Малайзад зочлоод иржээ. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж, хөдөө орон нутагт энхийн манаанд зүтгэж байгаа эмч нар тойргоосоо сонгогдсон гишүүнд ийнхүү аялж, амрах боломж олгосонд талархал илэрхийлэв.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж