АНУ-ын Чикаго мужаас Калифорни мужийг чиглэн явж байсан Амтрак компанийн зорчигчийн галт тэрэг өнгөрсөн баасан гаригийн орой ачааны машинтай мөргөлдөж, зургаан зорчигч газар дээрээ амиа алджээ. Галт тэрэг Невадагийн Лоувлокийн ойролцоо осолдсон бөгөөд амиа алдагсдаас гадна хэд хэдэн хүн сураггүй алга болсон байх магадлалтай байна.
Холбогдох газраас тэдгээр алга болсон байж болзошгүй хүмүүс зам дундын зогсоолуудад буусан байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Уг галт тэрэг арван цуваа вагонтой, нийт 204 зорчигч, галт тэрэгний багийн 14 хүнийг тээвэрлэж явсан ба ослын үед гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэжээ.
Б.Энх