Монгол Улсын Гавьяат жүжигчин, АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг зургадугаар сарын 19-25-ны хооронд олон улсын балетын фестивалийг УДБЭТ-т амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн бямба гаригт болсон “Night of Ballet” гала тоглолтын төгсгөлд Хөгжим бүжгийн коллежийн захирал, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нэгэн “сюрприз” барив. Балетчин Д.Алтанхуяг Хөгжим бүжгийн коллежийг төгссөн юм. Гэхдээ бакалаврын зэрэг хамгаалж амжаагүй байжээ. Гэтэл Г.Эрдэнэбат захирал тоглолтын үеэр тайзнаа гарч ирэн “Д.Алтанхуяг манай сургуулийн төгсөгч. Өнөөдөр тэр нэг талаар шалгалт өглөө. Тиймээс манай сургуулийн захиргаанаас балетчин Д.Алтанхуягт бакалаврын дипломыг нь гардуулж өгөхөөр шийдсэн юм” хэмээн диплом гардуулна лээ. Дэлхийн том театруудын тайзнаа бүжиж, дэлхийн шилдэг наймаг балетчны нэгээр шалгарсан Д.Алтанхуягт бакалаврын диплом гардуулсан нь үзэгчдийг ёстой л нэг алмайруулсан. Зарим нэг хүмүүс “Ядаж тэр VIP уулзалтан дээр нь өгч болоогүй юм байх даа. Ядаж масгистр өгч болоогүй юм уу. Дэлхийн хүнд юун бакалавр вэ” хэмээн ярилцаж байв.
М.Анир