Жексоны хүрэм 1.8 саяар зарагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Жексоны хүрэм 1.8 саяар зарагдлаа

Битлз, Мадонна, Элвис Присли, Майкл Жексон зэрэг одуудын хэрэглэж байсан эд зүйлсийг дуудлага худалдаагаар худалдахад хамгийн өндөр үнэ хүрсэн нь Жексоны хүрэм байлаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Майкл Жексон “Thriller” дууныхаа видео клипэнд зомбигийн дүрд хувирахдаа өмсч байсан хар, улаан өнгийн хүрмийг АНУ-ын Калифорни мужийн Беверли Хиллсийн Жулиенийн дуудлага худалдаагаар заржээ.
Анх хүрэмний үнийг 200,000-аас 400,000 ам.доллар хүрнэ гэж тооцоолж байсан ч төлөвлөснөөс санаанд оромгүй өндөр үнэ буюу 1,8 сая ам.долларын үнэ хүрчээ.

Дуучин уг хүрмээ тоглолтын хувцаснуудыг нь урладаг байсан дизайнеруудад бэлэглэсэн ба ханцуйн дээр нь “Хүндэтгэсэн Майкл Жексон” хэмээн бичсэн байдаг аж.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зарагдсан хүрэм нь Жексоны эдэлж хэрэглэж байсан зүйлсээс цорын ганц дуудлага худалдаанд орсон зүйл биш бөгөөд өмнөх дуудлага худалдаануудаар Жексоны гарын үсэгтэй бүрх малгай 16,250 ам.доллар, Элизабет Тейлорт гараар бичиж илгээсэн ил захидал 5,625 ам.доллар мөн 1980-аад оны үед Жексоны өмсч байсан болор шигтгээтэй бээлий 330,000 ам.долларын үнэд хүрч тус тус зарагдаж байжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж