“Улаан Кхмер”-ийн гишүүдийг яллах гэж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

“Улаан Кхмер”-ийн гишүүдийг яллах гэж байна

“Улаан Кхмер”-ийн  удирдагч асан дөрвөн этгээдийг яллах эхний шүүх хурал Камбож дахь НҮБ-ын шүүхэд эхлэх гэж байна. Тэднийг 1975-79 оны хооронд дарангуйлагч Пол Потын дэглэмийн үед хоёр сая гаруй Камбожчуудыг зэрлэгээр хомроглон устгасан хэрэгт буруутгаж байгаа юм. Тухайн үед Кампучид шорон, байцаах төвүүдийн салаалсан сүлжээ байгуулагдсан байв. Нийтдээ 200 орчим цээрлүүлэх байгууллага байжээ. “Улаан кхмерүүд”-ийн гол дайсан нь ардчилалыг дэмжигч Лон Нолын намынхан, үндэсний цөөнх буюу уугуул чам, вьетнам үндэстнүүд байв. Тэднийг Тайландын, Вьетнамын, Зөвлөлтийн тагнуултай холбоотой гэх мэт хилс хэргээр яллаж байсан аж. Пол Пот Камбожийн удирдагч болсноос хойш гурван жил хагасын дотор эх орноос урвасан гэх хэргээр хагас сая хүнийг цаазалсан юм. 1975-1979 оны хооронд хоёр сая гаруй Камбожчуудыг яргалан хөнөөсөн Маоист “Улаан Кхмер”-ийн дэглэмийн удирдагч Пол Пот 1998 онд нас баржээ.

Пол Потын дэглэмийн үед дарангуйлагчийн дэмжигч, гар хөл болж байсан “Улаан Кхмер”-ийн гишүүд өөрсдөд нь тулгаж буй хэргийг үгүйсгэсээр байсан тул шүүх хурал өдий болтол хойшлогдсоор байсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж