Бен Спайс Мото ЖП ангилалд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Бен Спайс Мото ЖП ангилалд түрүүллээ

Мотоциклийн Мото ЖП ангилалын бямба гарагт явагддаг ганц уралдаан болох Нидерландын гранпри явагдлаа. Эхний тойрогт гарсан ослоос энэ уралдааны хувь заяа өөрчлөгджээ. 4,55 км ийн урттай ТТ Ассен тойргуулгад болсон 2011 оны ДАШТ-ий долоодахь гранприг тэргүүн эгнээнээс Марко Симонселли эхлүүлсэн. Гэвч тэрээр эхний тойргийн гуравдахь эргэлт дээр тэрээр осолдохдоо Хоргэ Лорэнцог авч үлджээ. Аварга хамгаалж байгаа, Хорхэ Лоренцо болон Марко Симонселли нар эргэж уралдаандаа оролцсон ч шагналын тавцанд гарахгүй нь ойлгомжтой байлаа. Лорэнцо зургаадугаар байранд, Симонселли есдүгээр байранд шалгарч гранприг дуусгажээ. Харин энэ осол Ямаха багийн Америк мотоциклч Бен Спайст боломжийг гаргаж өгчээ. Гараанаас сайн гарсан тэрээр эхнээсээ л тэргүүлэгч байсаар 41 мин 44.659 секундээр түрүүлж барианд орсон бол түүний ард Кэйси Стөүнэр 7,697 секундээр удаалжээ. Гуравт Андре Довизиосо орсон байна. ийнхүү Ямахагийн 50 жилийн ойн босгон дээр Бен Спайс анхны түрүүгээ авлаа. Ингэснээр долоон гарааны дараачаар Кэйси Стөүнэр 136 оноотой тэмцээнийг тэргүүлж байгаа бол, Хорхэ Лорэнцо 108, Андре Довизиосо 99, Валэнтино Росси 81 оноотой удаалж байна. зохион бүтээгчдийн цомд 165 оноотой Хонда тэргүүллээ батаглгаажуулсаар.
                                            

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж