Хүний эрхийг дэмжигч байгууллагууд уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Хүний эрхийг дэмжигч байгууллагууд уулзаж байна

Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийг дэмждэг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Нийтдээ 60 орчим иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан энэхүү уулзалтаар манай улсад тулгамдаж буй хүний эрхтэй холбоотой онц чухал асуудлуудыг төрийн болон төрийн бус байгууллагууд хэрхэн хамтран шийдвэрлэх, хамтын ажиллагаагаа өргөтгөх, Хүний эрхийн үндэсний комиссоос төрийн бус байгууллагууд, орон тооны бус зөвлөлтэй санал солилцох, тэдний санал, санаачлагыг  дэмжиж ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Хүний эрхийн үндэсний комисс нь төрийн статустай байгууллага хэдий ч дэргэдээ 10 гаруй иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөлтэй юм байна.  

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж