Олимпийн болон Их сургуулийн гудамжийг нэгтгэж 4 замын уулзвар болгох ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны баруун хойд уулзвар буюу Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Жамъян гүний гудамж хүртэлх 100 метр замыг өнөөдөр 23.00 цагаас эхлэн дөрөв хоногийн хугацаатай хаана. Улсын баяр наадмаас өмнө энэхүү дөрвөн замын уулзварыг ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.