Одоо ч уран бүтээлчдийг баривчилсаар байна

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Одоо ч уран бүтээлчдийг баривчилсаар байна

АЙ ВЕЙ ВЕЙ: ОДОО Ч УРАН БҮТЭЭЛЧДИЙГ БАРИВЧИЛСААР БАЙГАА

Олон улсын “Хэвлэгдээгүй нийтлэл” сайтад Хятадын ардчиллын “Загалмайлсан эцэг” гэгддэг Ай Вей Вейтэй хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь байрлуулжээ. Үүнийг хүргэж байна. Тэрбээр сүүлийн хэдэн сар Хятадын эрх баригчдаас “үндэслэлгүй” ял сонсож,  улмаар нэр нь тодорхойгүй нууцлал өндөр шоронд хоригдоод байсан билээ. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр түүнийг сулласнаар Ай Вей Вей ийнхүү сэтгүүлчдэд илэн далангуй сонирхолтой ярилцлага өгч байна. Www.slamxhype.com сайтад  Германы сэргүүлч Адам Брюс Ай Вей Вейтэй дүрсээ харж ярьдаг камераар сонирхолтой яриа өрнүүлжээ.

-Юуны түрүүнд таныг Хятадын эрх баригчид болон хууль хяналтынхан сулласанд баяр хүргэж байна. Таныг ямар үндэслэлээр ийм удаан хугацаагаар баривчилсан юм бэ?

-Миний сэтгэл зүрхийг байнга эдгээж байсан та бүхэнд талархал илэрхийлье. Энэ асуултад  би 96 дахиа хариулж байна. Инээдтэй ч гэсэн таарсан хүн болгон л асуудаг юм. Намайг “Үндэслэлгүй” удаан хорьж, бусдад энэ улсыг сөргөөр ойлгуулах тийм зүйл хийх хүмүүс биш гэдгээ тэд нотоллоо. Хэзээ нэгэн цагт үнэн ялан дийлнэ. Энэ бол бичигдээгүй хууль, бас батлагдаагүй нотолгоо.

-Таны цаана байгаа ширээн дээр  ямар гээчийн сонирхолтой модель байна вэ?

-Шоронд байхдаа би “Эндээс гараад шууд л Тайваний үндэсний музейд үзэсгэлэн гаргана” гэж бодож байсан. Тэр үзэсгэлэнд зориулсан нэг бүтээлийг би энэ ширээн дээр хийж байгаа юм. Миний тооцоолсноор ирэх аравдугаар сард үзэсгэлэнгийн нээлтээ хийх санаа байгаа.

-Сонирхолтой юм. Энэ  Тайвань дахь анхны тань үзэсгэлэн байх, тийм ээ?

-Яг ч тийм биш. Хэрвээ үнэхээр “Хятадын Засгийн газар Тайванийг өөрийн нэг хэсэг буюу харьяа мөн” гэж үзэх юм бол энэ  удаагийн үзэсгэлэн миний Хятад улс дахь анхных болж таарч байна. (инээмсэглэв) Тиймээс одоог хүртэл би үзэсгэлэн гаргаагүй болж таарах гээд байна аа.

-Өнгөрсөн гуравдугаар сард хийх байсан “Одоо цагийн үзэсгэлэнгийн төв болох Үлленст” нэртэй үзэсгэлэн бүтэлгүйтсэн байх аа?

-Тийм ээ. Гэхдээ тэд үзэсгэлэнгийн үеэр нийтэд дэлгэх гэж байсан бүтээлээс айсан. Би үзэсгэлэнгээ гаргахын тулд жил зургаан сар зарцуулсан. Эцсийн дүндээ тэд бодит үнэнийг харуу­лахыг зөвшөөрөөгүй. Тэд үнэнээс айсан. Шанхай хотод байдаг миний бүх бүтээлийг нурааж, эвдсэн.

-Хятадын уран бүтээлчдийн олон бүтээлийг эвдэлж сүйтгэсэн тухай яриа их гардаг. Нөхцөл байдал улам л хүндхэн болоод байх шиг санагдах юм. Энэ талаар та юу гэж бодож байна?

-Тэд уран бүтээлчдийг олноор нь баривчилсаар байгаа. Шалтгаан нь маш инээдтэй. Хүмүүс  Twitter, Facebook  зэрэг сайтад уран бүтээлийнхээ зах зухаас дэлгэж харуулдаг. Гэвч Хятадын Засгийн газар бүгдийг нь хянаж байдаг. Тэдний алга болох эхний үндэс тун энгийн. Утас нь унтарна. Холбоо тасарна. Хүмүүс хайна. Тэд алга болсон шалтгааныг нь асуух эрх байгаа юм шиг боловч иргэдийн зориг хүрдэггүй. Асуух юм бол том асуудалд орчих гээд байдаг. Харанхуй шөнө гэрт нь ороод нэгжлэг хийгээд гэр орныг нь хөмрөөд л, тэгээд шалтгааныг нь хэлэхгүй шууд л баривчлаад аваад явна. Тэгээд ганцааранг чинь шүүхийн өмнө зогсоогоод ямар ч  үндэслэлгүй арван жилийн ял шууд л тулгана. Энэ бол манай оронд байдаг  “Эрх чөлөө” шүү дээ.

-Сичуань дахь газар хөдлөлтийн улмаас олон хүн гэр оронгүй болж, зовлон зүдгүүрт автсан. Харин таны хэлсэн ярьсан зүйл тэдний нүдийг нээж өгсөн гэхэд болно. Тэр мөчөөс л таныг “Хятадын хүний эрхийг хамгаалагч, тэрслүү үзэлтэн” гэх мэтээр тодорхойлох болсон. Тухайн үед таны юу бодож байсан нь уншигчдад  сонирхолтой байх болов уу?

-Тан Цуорен бол нэгэн үлгэр жишээ. Яг үнэндээ, энэ хүмүүсийн талаар л би яриад байдаг. Тан Цуореныг  хорих шалтгийг тэд түвэггүйхэн олчихдог. Энэ бол асуудал биш. Садан төрөл нь түүний талаар юу ч мэдэхгүй. Тэнгэр хол, газар хатуу цагт шударга үнэн ямар ч үнэ цэнэгүй гэдгийг тэд ойлгосон байх. Сүүлдээ хууль зүйн зөвлөлгөө аваад ч нэмэргүй, өмгөөлөгч авсан ч тэр нь дуугарч чадахаа больсон. Ийм л байна. Энэ тэгээд бидний ирээдүй мөн гэж үү. Энэ бүхэн БНХАУ-ын нүүр царай гэж үү. Миний үзэл бодол бусдад тулгагдаагүй, үг хэлэх эрх чөлөөг л эдлэж яваа нэгэн. Ямар гээчийн нийгэмд бид амьдраад байна даа.

-Яг одоо Германы уран бүтээлчид томоохон үзэсгэлэнг хийж байгаа. Соён гэгээрүүлэх бүтээлүүд ч бас тавигдсан харагдсан. Энэ талаар та мэдсэн байх. Юу гэж хэлмээр байна?

-Хятадын ард түмэн бид “Гүн харанхуйн аймшигт” үед байгаа шалтгаан яг энэ сайхан бүтээлүүд Чянь Ань Миний цамхагийн төмөр тавиур дээр байгаагаар  төсөөлөгдөж байна. Дундаж амьдралтай хүмүүсийн тоо улам нэмэгдэж байгааг эдийн засгийн томоохон өсөлттэй холбож ойлгож болно. Хүмүүс иймэрхүү соён гэгээрүүлэх арга хэмжээг ч  ихээр ирж сонирхдог болсон шалтгаан нь энэ. Гэхдээ  Хятад орны эдийн засгийн шинэ тэсрэлт нь ард түмний л хүч хөдөлмөр. Боловсролын эрин үе хүмүүсийн ухамсрыг дээшлүүлсээр байна, энэ нийгэмд.

-Та өмнө нь хэд хэдэн удаа цагдаа нарт гэнэтийн байдлаар баривчлагдаж байсан. 2009 онд цус харваж, Германд эмчлүүлж байсан. Одоо танд ямар нэгэн зовиур бий юу. Цагдаа нар толгой хэсэгт чинь гэмтэл учруулсан гэсэн?

-Үгүй ээ, тэд миний толгойд гэмтэл учруулаагүй. Харин хоёр хоногийн өмнө шоронд байхад бол “Өдөр шөнө ялгагдахгүй, зүүд зэрэглээний ялгаа байхгүй, хар дарсан зүүд” шиг л өдрүүд үргэлжилж байлаа. Хамгийн хачирхалтай нь надтай хамт баривчлагдсан гадны сэтгүүлчид шоронгоос гарсан хэрнээ нэг ч үг дуугарахгүй байгаа нь үнэхээр өрөвдөлтэй санагдсан. Тэд бүх зүйл энгийн мэт жүжиглэсэнд миний уур хүрч байна. Гэхдээ би энэ нийгмийн сайн сайхны төлөө бүхий л зүйлээ зориулах болно гэдгийг санаж ав.

Б.БААТАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж