Төрийн ордонд Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт эхэлж байна. Уртын дууны шуранхайгаар эхэлсэн тус чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэллээ. Тэрбээр Монголын нийгмийг урагшлуулахад их үүрэг гүйцэтгэдэг эмэгтэйчүүдийн үүргийг өндрөөр үнэлж байдгаа хэлсэн юм. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дийлэнхийг бүсгүйчүүд эзэлж нийгмийн баялаг бүтээлцэж байгаа эмэгтэйчүүдэд Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Чуулган бүтэн өдөр үргэлжилнэ.
Д.ОЮУН